Олон Улсын Нийгмийн Ажилтнуудын Холбооноос 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн Нийгмийн ажилтны өдөр” болгон зарласан байна.
Энэ жил “Нийгмийн хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах нь” уриалгын доор тус өдрийг тэмдэглэхээр тогтжээ.
Энэ үйл явдлыг тохиолдуулан Олон Улсын Нийгмийн Ажилтнуудын Холбооны ерөнхийлөгч Жоачим Мумба “Шинэ, тогтвортой, эрүүл нийгмийн төлөөх хамтын аянд бүх сонирхлын бүлгүүдийг нэгдэхийг урьж байна. Бид нэгдсэнээр үндэсний болон олон улсын туршлагуудыг хуваалцаж, хамтдаа хувирган өөрчлөлтийг буй болгоно” хэмээсэн билээ.
БШУЯ-наас 2023 оныг сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах жил болгон зарласан бөгөөд ялангуяа “Хүүхдийн хөгжил хамгаалал”-ыг сайжруулахад нийгмийн ажилтнууд маань манлайлан оролцож, ажиллаж байгаа билээ.
Нийт Нийгмийн ажилтнууддаа баярын мэндийг хүргэж, нийгмийн сайн сайхны төлөө гэгээлэг ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.
