Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчдэд зориулсан графикт сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр https://teams.live.com/-аар зохион байгуулж 556 оролцогчийг хамруулав. (9 дүүргийн 248 эрхлэгч, 308 арга зүйч) Сургалтыг НБГ-ын мэргэжилтэн З.Болормаа, Багануур дүүргийн 235, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй, А.Алтанзаяа нар хамтран зохион байгуулж дараах сэдвийн хүрээн дэх агуулгыг танилцууллаа.
- Үр дүнд суурилсан удирдлага: Төлөвлөлт, манлайлал
- Сургалтын технологи – Манлайлал
- Төсөлт ажлыг зохион байгуулах аргазүй
Хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын төвийг зохион байгуулах нь