Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарыг программ ашиглаж сурагчдын гүйцэтгэлийн үнэлгээг онлайнаар гаргах чадварт суралцуулах, хөгжүүлэх, хэрэглээ болгох зорилгоор  2021 оны 11 дүгээр сарын 03-наас 05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан онлайн сургалтад 8 дүүргийн 62 багш хамрагдлаа.

Сургалтыг нийслэлийн сургагч, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хөгжмийн багш Н.Нэргүй Google sheet программ дээр суралцагчдын дүн мэдээ, судалгааг нэгэн зэрэг ажиллаж цаг хугацаа хэмнэх боломжийг ашиглаж, хэрэглээ болгож үр дүнд хүрч буй туршлагаа хөгжмийн боловсролын багш нарт хуваалцаж тэдэнд арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн.

Сургалтад хамрагдсан багш нараас сургалтын дараах авсан судалгааны дүнгээр:

Мөн Google form ашиглан дасгал ажилаж, шалгалтын өмнө өөрөө өөрийгөө үнэлэн мэдлэгээ бататгах нь сурагчдын хэрэгцээ мөн эсэхийг тодруулахад сургалтад хамрагдсан багш нарын 89.1% тийм гэж үзсэн бол 96.4% нь өнөөдрийн сургалтаар сурч мэдсэнээ ажилдаа тогтмол ашиглана, оношлогооны хариултыг google sheet-ээр дундаа ашиглаж тал талаас шивэлт хийсэн нь таны ажлыг хөнгөвчлөх боломжтой эсэхэд 92.7% тийм гэж тус тус хариулсан байна. Өнөөдрийн сургалт хамрагдсан нийт  багш нарын 83.6% нь  үр дүнтэй, хөгжмийн багш нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт болсон гэж тус тус үнэлсэн байна.