Нийслэлийн газар зүйн 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нарт онол арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, багшлах ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ээлжит графикт сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн 56 багш оролцсон.
Графикт сургалтыг нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Оюунбилиг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн газар зүйн багш, нийслэлийн “Зөвлөлдөх баг”-ийн гишүүн У.Удаанжаргал, Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн газар зүйн багш, нийслэлийн “Зөвлөлдөх баг”-ийн гишүүн Б.Цагаанцоож нар хамтран “Сурагчдад эерэг хандлага төлөвшүүлэх арга зүй”, “Интерактив хичээл боловсруулах арга зүй”, “ Сургалтын технологийн шинэчлэл сэдвүүдээр зохион байгууллаа.