ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/59 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт нийслэлийн Боловсролын газрын томилгоот бие бүрэлдэхүүн болон зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамрагдлаа.
Нийслэлийн Боловсролын газар нь гамшиг ослын үед нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг тасралттгүй зохион байгуулах, түр орон байраар хангах үүрэг бүхий гамшгаас хамгаалах сургалтын албаны үүргийг гүйцэтгэдэг.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилготой тус бэлэн байдлын үзлэгийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулав.
Бэлэн байдлын үзлэгээр нийслэлийн Боловсролын газрын томилгоот бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, гамшгаас хамгаалах сургалтын албаны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах мэдлэг чадвар болон ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, үнэллээ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гамшиг ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний бэлэн байдлыг хангах хүрээнд ерөнхий боловсролын 45, 57 дугаар сургуулиудтай цахимаар холбогдон гамшгийн төрлөөр цагийн байдал өгч, шийдвэр гаргаж байгаа байдлыг дүгнэх дадлага сургалтыг зохион байгууллаа.
Мөн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль, 59 дүгээр цэцэрлэгийн гамшиг ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө болон бэлтгэл бэлэн байдалтай танилцаж сургалт арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.