БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон тус яамны газар, хэлтсийн дарга нар Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2021 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, хэрэгжилт, хүрэх үр дүнг мэдээлэв.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, салбарын хэмжээнд ЁС ЗҮЙН жил, хүүхэд хамгааллыг эрчимжүүлэх жил болгон зарласан. Мөн багшийн хөгжил, боловсролын чанарын үнэлгээ, сургалтын чанар, цахим сургалт, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд бодитой ахиц гаргах зорилт дэвшүүлж, төлөвлөлт хийж байгаа бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлж, ажиллах үүрэг чиглэл өглөө.