“БОЛОВСРОЛЫН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Боловсролын салбарын төсөв, хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг багш, ажилтнуудад өгөх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор БШУЯ, БЕГ, НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар хамтран “БОЛОВСРОЛЫН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ” уулзалт, сургалтыг зохион байгуулж байна.
Уулзалт, сургалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З. Төмөртөмөө, Дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хүрээнд, сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог шинэчилсэн.
Мөн хувьсах зардлын бүрэлдэхүүнд багшийн эрүүл мэндийн үйлчилгээ, дата хэрэглээ, хичээл практикийн зардал, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн зардлыг шинээр тусгасан.
Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 1200 гаруй багш, ажилтныг хувьсах зардлыг төлөвлөх, зарцуулах аргачлалд танхимаар сургаж байна.
Уулзалт, сургалтын үеэр мэргэжил, ур чадвартаа өсөлт гаргаж, санаачлагатай, бүтээлчээр ажиллаж үр дүнд хүрсэн, тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан 48 багшид “МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ”-ийн зэргийн үнэмлэхийг гардуулан өглөө.