“БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ЦАХИМ ШИЛЖИЛТ” СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Боловсролын газар хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим шинэчлэлийг хөгжүүлж буй компаниудтай хамтран ажиллах замаар боловсролын салбарт цахим шилжилтийг системтэй, үр дүнтэй эхлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг 2020 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.
“Боловсролын цахим шилжилт” сургалт, үзэсгэлэнгийн үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тус ажлын хүрээнд “Ай Си Ти групп”, “ЕСМ”, “Мэксим консалтинг”, “Амжилт дотком”, “Эй плас интернэйшнл”, “Гранд Ай Ти” компаниуд “Боловсролын салбар дахь цахим шилжилт”, “Сургуулийн удирдлагын системийн танилцуулга”, “Цахим хичээл бэлдэх арга технологи” сэдвээр сургалт зохион байгуулсан.
Сургалтад нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежерүүд, мэдээлэл зүйн болон бусад мэргэжлийн багш нар, нийт 1212 багш удирдлагууд хамрагдлаа.