Нийслэлийн боловсролын салбарын 2016-2019 онд хийгдсэн болон 2020 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэд олон нийтэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхтгэлийг гаргалаа. Эмхэтгэлийг Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцааны хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Боловсролын Газар, Барилгын хөгжлийн төв хамтран боловсруулсан бөгөөд эмхэтгэлд нийслэлд өнгөрсөн 4 жилд хэрэгжсэн 2200 гаруй төслийн мэдээллийг санхүүжилтийн эх үүсвэр, байршил, үр шимийг хүртэгчдийн тоо, бий болгосон ажлын байр зэрэг мэдээллийн хамтаар иргэд, иргэний нийгмийн байгууллага, шийдвэр гаргагчдад ойлгомжтой байдлаар цуглуулан боловсруулжээ.


