БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар хотод сургуулийн бүс байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Сургуулийн бүс” байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцлийг сайжруулах боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын нийт 16 сургуульд хотын орчинд нийцсэн сургуулийн бүсийг байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй бүс болгохоор судалгаа, тооцооллын ажил хийгдэж байна.
Судалгаагаар сургуулийн орчны дэд бүтэц, холбогдох хууль тогтоомж зэрэг олон талаас нь судалж үзэн Улаанбаатар хотын орчинд нийцсэн сургуулийн бүсийн тогтолцоог тодорхойлж цаашид “Хүүхдэд ээлтэй аюулгүй Улаанбаатар” хотыг байгуулахад хамтран ажиллах юм.