“Академик түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Монгени цогцолбор сургууль ОХУ-ын Холбооны статустай ТОП 10 сургуулийн нэг болох Арктикийн соёл урлагийн улсын их сургуультай багш солилцоо, сурагч солилцоо, элсэлт гэсэн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

“Академик түншлэл” хөтөлбөр нь энэ жил ОХУ-ын Засгийн газраас манай улсад олгож байгаа 620 тэтгэлэгт хөтөлбөр, түүнчлэн 2021 оны 12 дугаар сард баталсан “БШУЯ, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд эхний ээлжинд дараахь чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.
– Багш ажилтнуудаа магистрын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтад оролцуулах,
– Багш ажилтнуудаа богино хугацааны мэргэжил дээшлүүлэх болон хөрвөх сургалтуудад хамруулах,
– ЕБС, МСҮТ-үүд төгсөх ангийн сурагчдаа 130 гаруй мэргэжлээс сонгон бакалаврын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах,
– Их дээд сургуулиудын бакалаврын төгсөх ангийн оюутнууд магистрын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтад оролцуулах,
– Багш, оюутан, сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
– ОХУ-ын их сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагааны Санамж бичиг, хэлэлцээр байгуулах.